Түр оршин суугчийн харъяалалтай иргэд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах 2 дахь шатны бүртгэлээр хүсэлтээ илгээх боломжтой

Moderator
2026/08/11

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хүртэл хүртэл хугацаанд E-mongolia платформоор дамжуулан хүлээн авч буй. Тэгвэл түр оршин суугчийн харъяаллаар хүсэлт илгээх иргэд хэрхэх талаар мэдээллийг танд хүргэе.

Тодруулбал, түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн хоёр дахь шатны бүртгэлээр хүсэлтээ илгээх боломжтой. Үүний тулд амьдарч буй дүүрэг хорооны "Хүн ам өрхийн мэдээллийн систем"-д түр оршин суух хаягийн бүртгэлээ хийлгэсэн байх шаардлагатай аж.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.228
    2026/08/21

    Сайн бнуу, би хороон дээрээ түр оршин суух хаягаа бүртгүүлсэн боловч Emongolia системд ороогүй бнаа, хорооны ажилтан шивэгдсэн гээд бгаа, ийм тохиолдолд яах билээ

    Хариулах