Энэ сарын 15-наас эхлэх тэгш, сондгой хязгаарлалтад цахилгаан тээврийн хэрэгсэл хамрагдахгүй

Moderator
1 цаг 15 минутын өмнө

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон билээ.

Тэгвэл нийслэлд хэрэгжих эл дугаарын хязгаарлалтад ногоон улсын дугаартай буюу цахилгаан тэжээлийн эх үүсвэртэй тээврийн хэрэгсэл хязгаарлалтад хамрагдахгүй. Иймд ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтаас үл хамааран замын хөдөлгөөнд хэвийн оролцоно гэдгийг албаныхан мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна