Согтуугаар жолоо барьсан 67 зөрчил бүртгэгджээ

Moderator
45 минутын өмнө

Хоногийн хугацаанд буюу наймдугаар сарын 9-ний өдрийн дотор улсын хэмжээнд гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдсэн талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Мөн жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хоёр гэмт хэрэг бүртгэгдсэн байна. 

Жолоодох эрхгүй үедээ давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд зааснаар 2,700,000-14,000,000 сая төгрөгөөр торгох. 6 сараас 3 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 3 хүртэл жилийн хорих ял оногдуулдаг байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна