Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ

Moderator
56 минутын өмнө

Баянхонгор аймгийн баяр наадмын бөхийн барилдаанд тахим өгөхдөө учраа бөхөө санаатайгаар тохойлдсон Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг хасжээ.

Энэ талаар МҮБХ-оос “Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлсэн байгаа. Ёс зүйн дүрмийн дагуу зөрчил гаргагч тайлбар гарган өгөх ба хариуцлагын хугацааг Ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэн олонхын саналаар тогтооно” гэж мэдээлэв.

Эх сурвалж: МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна