18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй

Moderator
Өчигдөр 11 цаг 20 минут

18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй MNS4598:2025 стандартад зааснаар суррон нь мотоциклийн ангилалд хамаарч байна.

Тиймээс та суррон унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хүсвэл

-18 нас хүрсэн байх

-А үнэмлэхтэй байх

-Улсын дугаар, гэрэл дохио зэрэг техникийн бүрэн бүтэн байдлыг хангах

Хамгаалалтын малгай, хувцас хэрэгслээ бүрэн өмсөх ёстойг анхаараарай гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна