“СОР 17” олон улсын бага хурлын бэлтгэл ажлыг ханах Ажлын хэсэг хуралдаж, хуралд Ерөнхий сайд Н.Учрал оролцож, үүрэг өгч байна.
Ерөнхий сайд Н.Учрал COP17 хурлын үеэр замын хөдөлгөөний зохицуулалт, түр хаалт, нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлт, сургууль, цэцэрлэг, зах, худалдаа үйлчилгээний төв зэрэг иргэдийн өдөр тутмын амьдралд хамаарах бүх мэдээллийг 8-р сарын 1-нээс өмнө олон нийтэд албан ёсоор мэдээлэхийг үүрэг болголоо. Тэрээр, "Хотын дарга иргэдэд аль болох эрт мэдээлэл өгөх ёстой. Аль аль замыг, ямар хугацаагаар хаахаа эрт мэдээлээрэй. Тулгамдуулж баахан хэрүүл тэмцэл өрнүүлэх ёсгүй. Мөн Боловсролын сайд аль дүүргийн сургуулийн хичээлийг долоо хоногоор хойшлуулах юм, эсвэл цахимаар хичээллэх үү гэдгээ 08.01 гэхэд мэдээлээрэй. Мобиком мессеж илгээж, хэзээ сүлжээ тасалдахыг урьдчилан анхааруулдаг шүү дээ. Бид ч яг ингэж ажиллах ёстой. Хотын дарга энэ хурлаас өмнө Баянзүрх дүүргийн 26-р хорооны нийтийн эзэмшлийн талбайг маш сайн цэвэрлээрэй. Нүүрээ угааж, нөгөө хувцсаа өмсөөрэй.
Цоо шинэ хот байгуул гээгүй, байгаагаа цэвэрлээд, өнгө зүс оруулъя. Үндэсний хороог Ц.Сандаг-Очир сайд маш сайн ахалж байна. Баяр хүргэе. Энэ хүн бүх багийг удирдан чиглүүлнэ. Манай сайд ингэсэн гээд өөр өөр юм ярихгүй, олон толгой байх ёсгүй. Нэг л хүн удирдана. Ц.Сандаг-очир сайд энэ ажлыг бүгдийг нь хариуцна.
Чаддаг хүмүүст нь чаддаг ажлыг нь өгч хийлгээрэй. Хүний гуйлгаар, чадахгүй хүмүүст ажил тендер өгч, өнөөх нь ажил баллах вий. Бидэнд цаг бага үлдлээ. Энэ хуралд ирсэн гаднын хүмүүс манай орны талаар, Монголчуудын талаар эерэг сэтгэгдэлтэй буцах ёстой. Ажил хийдэг, залуу хүн амтай улс байна гэдгийг хараад буцах ёстой" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сэтгэгдэл бичигдээгүй байна