Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх 4.4 км авто замын хучилтын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Авто замын гүйцэтгэгчээр “Наранбулаг хан” ХХК ажиллаж буй.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэхүү замыг 1980 онд ашиглалтад оруулсан. Энэ цагаас хойш засаж, шинэчлээгүй. Тус замыг гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн зам, ус зайлуулах хоолойтой иж бүрэн болгон засаж, наадмаас өмнө хөдөлгөөнийг нээсэн. Мөн энэ замаас залгаад Бэлхийн 4.2 км замын хөдөлгөөнийг наадмын өмнө нээсэн юм. Ингээд Бэлх, Сэлхийн оршин суугчид есөн км орчим шинэ замтай боллоо. Зуслангийн замаар зорчихдоо хурдаа тохируулаагүйгээс болж осол гардаг. Хурдаа тохируулахыг жолооч нараас хүсье. Бид зарим газарт хурд сааруулагч хийсэн. Гэрлийн шон явган хүний зам дээр байрласан байсныг зайлуулж, явган хүний замын хажууд гаргасан. Үүнд цаг хугацаа орсон. Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй. Улаанбаатар хотын явган замыг асфальтаар хийх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шугамтай байна. Зуслангийн бүсэд Санзайн замд мөн анхаарч байна. Тус хэсэгт цэвдэг ихтэй, овон товонтой. Ингээд Санзай чиглэлд энэ сарын 20-оос эхлэн шинэ зам тавихаар ажиллаж байна. 2026 оны бүтээн байгуулалтын жилд нийт 31 км замын засвар арчлалтыг хийж, нийт 101 км зам шинээр барина. Бид хүүхдүүдийн хичээл эхэлж, хөдөлгөөн нэмэгддэг цагаар бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийхгүй. Наадмын амралтаар хөл хөдөлгөөн багассан үед ажиллав. Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо. Харин зам дагуух айлууд дураараа орц, гарц хийхгүй байхыг хүсье” гэв. “Наранбулаг хан” ХХК-ийн ахлах инженер Б.Баатархүү “Замын нийт ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Гэрэлтүүлэг шийдсэн. Дугуйн зам 1.2 км дутуу байгааг гүйцээж байна. Хөвөөний ажил мөн үргэлжилж буй. Одоо тэмдэг тэмдэглэгээг хийж улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болно” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна