1. Дэлхийн дээд амжилтын эзэн
Тэрбээр 194 см өндөр, 190 кг жинтэй бөгөөд “World’s Strongest Man-2025” тэмцээнд “Hercu-les Hold” төрөлд 159 кг жинтэй хоёр аварга баганыг 1 минут 22 секундын турш тогтоон барьж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ.
2. Түүний хань Ханна
Түүний халамжит гэргийг Ханна Уильямс гэдэг. Түүний гэргий мөн хүндийн өргөлтийн тамирчин юм.
3. Австралийн хоёр удаагийн “Хамгийн хүчтэй эр”
Эдди нь 2017 болон 2018 онуудад дараалан Австралийн хамгийн хүчтэй хүнээр тодорч байсан мэргэжлийн “Strong-man” тамирчин юм.
4. Гурван хүүхдийн бахархалт аав
Эдди гурван хүүхдийн аав. Тэрбээр Никсон, Ноа гэх хоёр хүү, Исла хэмээх нэг охинтой. Хүүхдүүд нь түүнийг дэлхийн “хамгийн зөөлөн сэтгэлтэй аав” хэмээн дууддаг.
5. Тэнгэр элч шиг хоолойтой “Хуримын дуучин”
Эдди хүчний спортоор хичээллэхээсээ өмнө 10 жилийн турш хуримын дуучин, жүжигчин хийж байсан уянгалаг хоолойтой, мэргэжлийн дуучин.
6. “АРА ФЕСТИВАЛЬ 2026”-ИЙН АЛБАН ЁСНЫ ЭЛЧ
Тэрээр энэ зуны хамгийн том, хамгийн урт үргэлжлэх “АРА Фестиваль 2026”-ийн албан ёсны элчээр сонгогдсон бөгөөд 7-р сард гэр бүлийнхээ хамт Монголд зусах юм.
7. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн туслах
Тэрээр Австрали улсдаа тусгай хэрэгцээт хүүхдүүдэд туслах, дэмжлэг үзүүлэх зорилготой олон ажлыг санаачлан хийдэг.
8. Том биетэй загвар өмсөгч
Түүний ер бусын том, булчинлаг бие галбир загварын ертөнцийнхний хараанд өртөж, хувцасны алдартай брэндүүдийн загвар өмсөгчөөр ажилладаг.
9. Түүний Монгол нэр: Томбаяр
Улсын арслан Б.Орхонбаяр Эддиг “Томбаяр” нэрээр дуудах болжээ. “Том” буюу Эддигийн бие бялдрыг, “Баяр” буюу түүний үргэлж инээмсэглэж, эерэг энерги түгээж явдаг зан чанарыг бэлгэдсэн байна.
10. Монгол даагатай Эдди
АРА Фестивалийн хамт олны зүгээс Эддид хурдан удмын Монгол даага бэлэглэсэн байна.Эдди туйлын их баярлаж, “Би одоо Монголд өөрийн гэсэн морьтой боллоо” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"ТОМБАЯР"-аар дүүрсэн, инээд хөөр цалгисан сайхан 07/07-ны өдөр ARA FESTIVAL дээр өрнөлөө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
No Brand Монголд — анхны салбар Шинэ хотын захиргааны дэргэд
УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга
Оюутолгойн товч ХРОНОЛОГИ
Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна