Гадаад хэргийн яам зөвшилцлийн танхимд Ерөнхий сайд Н.Учрал, гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзаж, англи хэл дээр илтгэл танилцуулав. Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хуралд оролцохоор гадаадын 100 орчим төлөөлөгч Улаанбаатарт иржээ. Ерөнхий сайд Н.Учрал "Бид шинэчлэлийн бодлогоо “Чөлөөлье” гэж нэрлэсэн. Энэ бодлого улсын эдийн засгийг чөлөөлөх, ногоон шилжилтийг эрчимжүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг шинэ шатанд гаргах гэсэн дөрвөн тулгууртай. Өнөөдөр ирээдүйн төсөөлөл, төлөвлөгөөний баримт бичиг танилцуулахгүй. Бодит ахиц дэвшил, үр дүнг танилцуулна" гэв.
Хурлаар нийт 545 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурна.
Ерөнхий сайд Н.Учрал "Далянь хотноо Зуны Давосын уулзалтын үеэр эхлүүлсэн яриагаа энд үргэлжлүүлье. Даляньд бид тогтвортой бодлого, эдийн засгийн төрөлжилт, хөгжлийн боломжуудын талаар ерөнхий ярилцсан. Харин өнөөдөр тэр яриаг илүү нарийвчилж, хэрэгжүүлэх бодит түвшинд үргэлжлүүлье. Монгол Улс хууль эрх зүйн орчноо хэрхэн шинэчилж, хөрөнгө оруулалтын орчноо яаж сайжруулж байгаа талаар бодит ажлыг Та бүхэнд бид танилцуулах болно" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Өрхийн эмнэлгээсээ “Илгээх бичиг” авчрахгүй бол эмчид үзүүлэх цаг олгохгүй"
545 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий гэрээ, санамж бичигт гарын үсэг зурна
Түнэл сумынхан Хөвсгөл нуур орчмын 5 чиглэлд хоёр удаагийн цэвэрлэгээгээр 46 тн хог хаягдал цэвэрлэжээ
Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
Том охиноо 9-13 нас хүртэл нь хүчиндсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо
Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна