Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох “Какао Банк”-ны үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Даниел Юн болон тус банкны удирдлагуудтай тэдний хүсэлтийн дагуу албан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр “Какао Банк”-ны төлөөлөгчид Монголын анхны дижитал банк болох МБанктай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буйгаа танилцууллаа. Мөн БНСУ-д амжилттай хэрэгжүүлж буй дижитал банкны шийдлүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлэх боломжийг судалж байгаагаа мэдээлэв.
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Монголбанк нь гадаадын банк, санхүүгийн байгууллагуудын дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх үйл явцыг дэмжиж, хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй, шинэлэг санхүүгийн үйлчилгээ хүргэх бодлого баримталж байгааг онцоллоо. Мөн энэ хүрээнд шаардлагатай хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зохицуулалтын дэмжлэгийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг дурдав. Талууд уулзалтын үеэр хоёр улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, санхүүгийн салбарын дижитал шилжилт, төлбөрийн системийн хөгжил, хиймэл оюун ухаан болон санхүүгийн технологийн чиг хандлагын талаар санал солилцож, харилцан мэдээлэл хуваалцлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна