“Forest Tomorrow” буюу “Маргаашийн ой” төслийн хүрээнд Имартын хамт олон 2026 оны мод тарилтын ажлаа эхлүүлж, 5 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн мод тарилт Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газарт байрлах 4.4 га талбай бүхий “Хамтын ойн төгөл”-д зохион байгуулагдаж, хайлаас, бургас болон шар хуайс зэрэг нийт 465 гаруй мод, бутлаг ургамал тарилаа.
2026 он нь Имарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 10 жилийн ой тохиож буй онцлог жил юм. Үүнтэй холбогдуулан энэ жилийн мод тарилтын үеэр шар хуайс бутлаг ургамлаар “E” үсгийн хэлбэр бүхий бэлгэдэлт төгөл байгуулсан нь онцлох хэсэг байлаа.
“Forest Tomorrow” төсөл нь зөвхөн мод тариад орхих бус, мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор усалгаа, арчилгаа, цэцэрлэгжүүлэлтийг тогтмол хийж, тарьсан мод бүрийг ургуулахад чиглэдэг тогтвортой ногоон санаачилга юм. Төслийн хүрээнд жилд 4 удаа мод тарилт болон арчилгааны ажлыг зохион байгуулж, Имартын ажилтнууд идэвхтэй оролцон байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна.
Имартын хамт олон байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ирээдүй хойч үедээ эрүүл, ногоон орчныг өвлүүлэх зорилгоор энэхүү төслийг жил бүр уламжлал болгон хэрэгжүүлж байна.
Нэг мод тарих нь ирээдүйдээ итгэл тарьж буйтай ижил билээ. Байгаль дэлхийгээ хамтдаа хайрлаж, ногоон ирээдүйг бүтээцгээе.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна