"Байгалиа хамгаалья" нэгдсэн арга хэмжээ боллоо

Moderator
2 цаг 31 минутын өмнө

"Байгалиа хамгаалъя" нэгдсэн арга хэмжээ нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой улс орон даяар 2017 оноос хойш зохион байгуулагдаж байна.

Хууль бус ан, мод бэлтгэл, ашигт малтмалын олборлолтыг таслан зогсоох болон иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэдэг нэгдсэн арга хэмжээ энэ жил “Иргэн бүр экологич” уриан дор эхэлж байна.

НИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ихбаяр арга хэмжээг нээж үг хэлсэн.
Тэрээр хүүхдүүдэд хэрхэн байгаль дэлхийгээ хайрлах, өөрсдөө суралцах, бусдад үлгэрлэх талаар зөвлөмж уриалга хэлж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон идэвхи санаачилгатай оролцсон байгаль хамгаалах эко клубын гишүүн хүүхдүүдэд талархал бичиг дурсгаж, цэцэгний үрсэлгээ бэлэглэсэн юм.

Энэ үеэр Эко клубын гишүүн хүүхдүүдийн дунд тэмцээн уралдаан, хөгжөөнт тоглоом зохион байгуулснаас гадна мэдээлэл сурталчилгаа болгож, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг харуулсан булан, ховор болон нэн ховор амьтны чихмэл булан, “Байгалийг сонсьё” хөгжмийн орчин буюу Ди Жей булан, “Байгальтайгаа хамт дурсамж бүтээе” зураг авалтын булангуудыг байрлуулжээ.

Хүүхдүүд амралтын нэг өдрийг ийнхүү эцэг эх, найз нөхдийн хамтаар тоглож, танин мэдэж, дуулж, цагдаагийн эрэлч ноходтой хамт зурагаа авахуулах зэргээр хөгжилтэй өнгөрөөж байгаадаа сэтгэл хангалуун байлаа.

Байгаль орчныг хамгаалах хуулийн заалтад “Монгол улсын иргэн бүр байгаль орчныг хамгаалах үндэсний уламжлал зан заншил эзэмшиж, хэрэглэх, үр хүүхдэдээ экологийн хүмүүжил олгох үүрэгтэй” гэж тусгасан байдаг.

Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээрийн түймэр тавих, газрын хөрсийг гэмтээх зэрэг нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг юм.

Тэгвэл өнөөдөр тус арга хэмжээ, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргүүд нь үндэсний аюулгүй байдал, байгаль орчинд хэрхэн аюул учруулдагийг хүүхэд багачуудад ойлгуулах, хүүхэд өөрийн оролцоог нэмэгдүүлэхэд жижигхэн үйлдэл хандлага хүртэл чухал ач холбогдолтойг харуулсан үйл явдал боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна