“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр” Төрийн ордонд болж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцож үг хэллээ.
Тэрээр, Засгийн газар эрүүл мэнд, боловсролын салбарын эмч, багш, ажилтнуудын цалинтай холбоотой үүсээд байсан асуудлыг шийдвэрлэснээр эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоодтой байгуулсан салбарын хамтын хэлэлцээрээр тохирсон цалин нэмэгдүүлэх нөхцөлөө Засгийн газар биелүүлэх боломжтой болсон.
2026 онд хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүдэд өсөлт хадгалагдах эерэг төлөвтэй. 2026 онд ажиллагчдын тоог 20 мянган хүнээр нэмэгдэнэ гэсэн хүлээлт байна. Эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд гарах эерэг өөрчлөлтийг хадгалахын тулд ажлын байр нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн эрх чөлөө олгох, ажиллагчдын хөдөлмөрлөх эрхийн баталгааг хангах, нийгмийн түншлэлийг дэмжих чиглэлийг баримтлан зохистой хөдөлмөр эрхлэлтийн үзэл санааг хэрэгжүүлэх нь Засгийн газрын гол бодлого.
Эдийн засаг, эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлтийг тууштай хэрэгжүүлж, төсвийн үргүй зардлыг хэмнэж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ. Олон Засгийн газар дамжин шийдлээ хүлээсээр гацсан асуудлуудыг шийдвэрлэх суурь реформуудыг хийнэ. Тухайлбал, олон жил ярьсан Нийгмийн халамжийн шинэчлэлийг хийхээр Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн.

Мөн Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийх, төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай тэтгэвэр авдаг болох шударга зарчимд шилжих бодлого баримтална. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Тэтгэвэр ба нийгмийн даатгалын асуудлаар шинэчлэлийн багц арга хэмжээг удахгүй танилцуулна.
Төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг салбарын 30 гаруй хуулиар салангид ялгаатай зохицуулж байгааг өөрчилж, цалин хөлсний нэгдсэн бодлогоор зохицуулах зэрэг бодлогын чухал алхмуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчдын хэрэгцээнд нийцсэн ур чадвартай ажиллах хүчнийг бэлтгэх, хөгжүүлэх нь боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн салбарын гол бодлого байх болно. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нийгмийн түншлэгч талуудын оролцоо, дэмжлэг чухал.
МҮЭ-ийн холбооноос тавдугаар сарын 1-нд зохион байгуулсан “Нийгмийн шударга ёсны төлөөх эв санааны нэгдлийн жагсаал, цуглаан”-аас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн шаардлагыг хүлээн авч, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, салбарын хэлэлцээрт анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Улсын хэлэлцээрийг 1999 оноос хойш хоёр жил тутамд буюу нийт 11 удаа байгуулжээ. 2022 оноос хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай байгуулж байна. 2023-2025 оны Улсын хэлэлцээрийн биелэлтийг өнгөрсөн онд дүгнэсэн бол өнөөдөр 2026-2028 оны шинэ хэлэлцээр байгуулах гэж байна.
2026-2028 оны Улсын хэлэлцээрт тусгасан нийгмийн даатгал, халамжийн шинэчлэл, цалин хөлсний талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлого, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг дэмжих, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар хамтарч ажиллана" гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна