Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Зайсангийн аманд нийтийн орон сууц болон амины орон сууц олноор барьж, суурьшлын бүс болсон. Барилга байгууламж нэмэгдэж байгаа ч хүүхдүүд сурч хөгжих сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байна. Тухайлбал, Зайсангийн аманд үйл ажиллагаа явуулж буй ганц сургууль нь Хүмүүн сургууль. Тус сургуульд 500 орчим хүүхэд суралцдаг бөгөөд ойр орчмын бүх хүүхдийг хамруулах боломжгүй. Иймээс Хан-Уул дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчдийн гаргасан саналын дагуу Зайсангийн аманд нэг сургууль, нэг цэцэрлэг барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Мөн Зайсангийн ам руу ордог ганц зам байдаг. Энэ замыг холбоос замтай болгох зорилгоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина. Өнгөрсөн хавар сургууль, цэцэрлэг болон авто зам барих газрын чөлөөлөлтийг хийсэн. Тавдугаар сарын 30-наас өмнө сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулж, энэ онд ажлыг эхлүүлж, ирэх жилээс хүүхдүүдээ хүлээн авч эхэлнэ. Мөн авто замыг энэ оны наймдугаар сард ашиглалтад оруулна” гэв.

Нийслэлийн Баруун бүсийн Зам засвар, арчлалтын газрын ерөнхий инженер Б.Түвшинмөнх “Манай байгууллага Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина. Эхний байршил нь Хийморийн овооны арын замаас Ар Зайсангийн гудамж хүртэл 1.1 км үргэлжилнэ. Харин хоёр дахь байршил нь Тэнгэр рашааны гудамжнаас Хүмүүн сургуулийн зүүн урд талаар үргэлжилж, Ар Зайсангийн гудамжтай холбогдох 780 метр урт авто зам байна. Тус зам ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны замын ачаалал буурч, Уулын замын нэвтрүүлэх чадвар сайжрах юм. Замыг энэ оны наймдугаар сарын 1-нд ашиглалтад оруулна” гэв.




ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна