Нийслэлийн шилдэг татвар төлөгч 29 аж ахуйн нэгжийг шалгарууллаа

Moderator
2 цаг 14 минутын өмнө

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Татварын газар хамтран нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан 29 аж ахуйн нэгжийг нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр шалгаруулж, өнөөдөр шагнал гардууллаа.

Шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг, НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах нар гардуулав.

Энэ жил “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг 27 дахь жилдээ “Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч алба” уриан дор зохион байгуулж, Монгол Улсын татвар төлөгч бүрд цахимаар талархал илэрхийлж, шударгаар татвараа төлсөн шилдэг татвар төлөгчдийг шалгаруулж байна. Мөн татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлт, татварын албаны оны онцлох ажлыг сурталчлан таниулах, хүүхэд залуусын дунд татварын мэдлэг олгох сургалт, уралдаан, тэмцээнийг зохион байгууллаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна