Хаа ч явсан цуг


Royal HD суваг телевизийн хөтлөгч Халиунаа болон түүний найз Золоо нар багагүй сенсааци дэгдээж явах найзууд. Аливаа үйл ажиллагаанд хоорондоо холбогдсон мэт байнга дагалдаж явах найзууд  манай папараци дуранд өртлөө. Хоёр найзууд ихэр мэт ижилсэж,  үсээ хүртэл адилхан хальмагаар засуулсан нь хачирхалтай. Энэхүү ижилхэн үс засалтаа санаандгүй тохиолдол гэх бөгөөд Халиунаа, Золоо нар тухайн үедээ хэн, хэнээ хальмаг үстэй болсноо мэдээгүй сүүлд мэдсэн гэнэ.