Төрийн банк “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, “Модыг мод(а) болгоё” уриан дор “Ажилтан бүр нэг мод” зорилтот аяныг 2021 онд эхлүүлснээс хойш жил бүр хавар, намрын улиралд орон даяар мод тарих ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэхүү аяны хүрээнд Төрийн банкны ажилтнуудын төлөөлөл 2026 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, хаврын мод тарилтын аянаа эхлүүллээ.
Өнгөрсөн жилүүдэд Төрийн банкны хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Бумбатын булаг, Таширын ам, Богд ууланд ногоон төгөлтэй болж экологийн ач холбогдол бүхий 33 нэр төрлийн модлог ургамлыг нутагшуулан ургуулж байна. Одоогийн байдлаар банкны 500 орчим салбар нэгж 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын нутаг дэвсгэрт 30,000 гаруй мод тарьж, тэдгээрийн арчилгаа, усалгааг биечлэн хариуцаж байгаа юм.
Бид цаашид “Модыг мод(а) болгоё” аянаа улам тэлж, 2030 он гэхэд 100,000 мод тарьж ургуулахаар төлөвлөж байна. Төрийн банкны хувьд модыг зөвхөн тариад зогсохгүй, хөрсөндөө бүрэн дасан зохицох хүртэл нь мэргэжлийн арчилгааг тогтмол хийж, урт хугацааны амьдрах чадварыг нь хангахыг хамгийн чухалд тооцдог.
Тиймээс Төрийн банкны зүгээс байгаль эхээ хайрлаж, ирээдүй хойчдоо ногоон дэлхийг өвлүүлэн үлдээх үйлсэд манлайлан оролцож, тарьсан модоо тогтмол арчлан ургуулахыг олон нийтэд уриалж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна