Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?

Moderator
1 цаг 0 минутын өмнө

2026 оны тавдугаар сарын 11-нээс 2026 оны тавдугаар сарын 20-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд нутгийн баруун хагаст, 14-нд ихэнх нутгаар эрс сэрүүсэж, салхи, шороон шуургатай байна.

Хур тунадас: 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Онон, Хэрлэн, Улз голын хөндийгөөр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 13-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгаар, 15-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд нутгийн төв хэсгээр,18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи: 11, 15-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 12, 17-нд нутгийн зарим газраар, 13-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд Дарьгангын тал нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгаар, 19, 20-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 12-нд ихэнх нутгаар халах боловч, 13-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 13, 17-нд бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 13, 17-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: 12-нд шөнөдөө 9-14 хэм, өдөртөө халж 24-29 хэм дулаан, 13-наас сэрүүсэж шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна