Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэжээ.
Төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Ж нь өөрийн хүү Ж.Г-тай урьдчилан үгсэн тохиролцож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдэл, нэр хүндийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглаж, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн засгийн давуу байдал бий болгосон, гэмт хэргийн улмаас олсон 700,000 ам.долларыг мэдсээр байж эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор гадаад улсад аж ахуйн нэгж үүсгэн байгуулж, хууль бусаар үйл ажиллагаа явуулсан, мөнгө угаасан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоосон юм.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, түүнээс 1,578,924,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ гэж АТГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна