Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох зорилгоор анхны ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар 2024 оны аравдугаар сард байгуулсан.
Энэ хугацаанд хэлэлцээний бэлтгэлийг хангах, үе шаттай уулзалт, хэлэлцээ хийж, хуулийн дөрвөн этгээдтэй (“Энержи Ресурс”, “Хангад Эксплорэйшн”, “Өсөх зоос”, “Ачит Ихт” ХХК) зарчмын түвшинд тохиролцоонд хүрсэн.
Зарим хуулийн этгээдийн идэвхгүй оролцоо, хэлэлцээний явц дахь тэгш бус байдал, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох эсхүл тусгай АМНАТ-аар орлуулах хувилбаруудыг хөндлөнгийн шинжээчдээр хянуулах шаардлага, өгөөжийн бүтэц болон тооцооллын аргачлалын тодорхойгүй байдал, зарим ордын шинэчилсэн ТЭЗҮ-г батлуулах зэрэг асуудлаас шалтгаалан хэлэлцээ удааширч, хугацаа алдаж байна.
Иймд,
· Стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг хувийн хэвшилд хүндрэлгүйгээр тогтоох;
· Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх хэсгийг Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдэд хүртээх зарчмыг хангуулж, шаардлагатай бол өгөөж тохируулах төлбөрийг хэрэглэх;
· Төр, хувийн хэвшлийн харилцан ашигтай түншлэлийг дэмжих;
· Хөрөнгө оруулалтын орчныг ойлгомжтой тодорхой, тогтвортой байдлыг хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, Үндэсний баялгийн санд хуваарилах тухай” хуулийн төслийг яаралтай боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг ажлын хэсэгт даалгалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна