Баянгол дүүргийн 26 дугаар хороо, “Нарны хороолол” орчимд байрлах 141 дүгээр сургууль хоёр хичээлийн байртай үйл ажиллагаа явуулдаг боловч хүчин чадал нь 4-5 дахин хэтэрсэн.
Тодруулбал, Нарны хорооллын сургууль нь 960 хүүхдийн хүчин чадалтай.
Гэвч өнөөдрийн байдлаар 3900 гаруй хүүхэд суралцаж, гурван ээлжээр хичээллэж байна.
Тиймээс шинээр сургуулийн өргөтгөл барих газрыг шийдвэрлэхээр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан байршил дээр нь ажиллалаа.

Өмнө нь сургуулийн залгаа хөл бөмбөгийн талбайд өргөтгөл барихаар төлөвлөж байсныг цуцалж, “Нарны хороолол” орчимд буюу Нарны гүүрний зүүн талд 141 дүгээр сургуулийн өргөтгөл барихаар газрыг товлолоо. Тус хэсэгт нийслэлээс аж ахуйн нэгжтэй тохиролцож, 4000 орчим ам метр газрыг чөлөөлсөн бөгөөд 960 хүүхдийн сургууль барих юм.
Нарны хороололд 20 мянга орчим хүн амьдардаг. Энэ жил 100, 262 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг мөн барих юм. 141 дүгээр сургуулийн Алтай хотхонд байрлах салбар сургууль нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1200 орчим хүүхэд суралцдаг. Сургуульд шинээр суралцах хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж, ачаалал хэтэрсэн. Тиймээс гэртэйгээ ойр сургууль, цэцэрлэгт хүүхдүүдийг сургаж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Түүнчлэн энэ жил Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, “Алтай” хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүлнэ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохирчээ
Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ
ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна