Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай үргэлжилж байна.
Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалтын талаар Улаанбаатар хотын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзол мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзол “Дамбадаржаа дэд төв төслийг 71.8 га талбайд хэрэгжүүлж байна. Авто замын ажил дуусаж улсын комисс хүлээн авсан. Дулаан хангамж, цэвэр, бохир усны шугамын ажил дуусаж, улсын комисс ажиллах гэж байна. Дамбадаржаа дэд төвд ус, дулаан дамжуулах дөрвөн төв барьсан. Энд орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх дэд бүтэц бэлэн болсон. Мөн Дамбадаржаа дэд төвд нэн хэрэгцээтэй байсан цэцэрлэгийн барилгыг барьж, улсын комисс ажиллуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Тус төвд төлөвлөсөн дэд бүтэц болон нийгмийн барилга байгууламжийн ажлууд 95 хувьтай байна. Дулааны станцын ажил үлдэж байна. Тус станц энэ оны аравдугаар сард бүрэн дуусна. Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн дэд бүтцийн ажлууд хийгдэж, орон сууцжуулах ажлууд үргэлжилж байна” гэлээ.




ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
ЗГ: “Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай” ЗГ-ын тогтоолыг хэлэлцэнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна