Сонгинохайрхан дүүргийн 5,6,7 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах Ханын материал орчмын 20,7 га талбайд нийт 3000 айлын орон сууц барьж байгуулах төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх энэхүү төсөл нь нийгэм, эдийн засаг болон ажлын байрыг дэмжиж, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулна.
Мөн иргэд орлогод нийцсэн үнээр орон сууц худалдан авах боломж бүрдэх юм. Түүнчлэн хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөнийг бууруулж, авто замын ачааллыг багасгаснаар түгжрэл буурч, гэр хорооллын талбайн ногоон байгууламж, тохижилт нэмэгдэн экосистемийн нөхөн сэргэлт дэмжигдэх юм.
Байгаль орчны хувьд, агаар, хөрсний бохирдол мэдэгдэхүйц хэмжээнд буурах бөгөөд 3000 яндан, нүхэн жорлон устах судалгаа гарчээ.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас төслийн нэгдүгээр шатанд өртөж буй 213 нэгж талбарын газар чөлөөлөлтийг 2024 оны гуравдугаар сараас эхлүүлж, 2025 оны 11 дүгээр сард Хот байгуулалт, хотын стандартын газрын мэргэжлийн зөвлөлийн хурлаар төслийн загвар зураг дэмжигдэн, өнөөдрийн байдлаар нийт 213 нэгж талбараас 210-ыг чөлөөлөөд байгаа юм.
Төсөл хоёр үе шаттайгаар хэрэгжих бөгөөд эхний үе шатанд 2025-2027 онд 12.6 га талбайд 1800 айлын орон сууц, хоёрдугаар үе шатанд 2027-2029 онд үлдсэн 1200 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна