Монголын хамгийн олон эрэгтэй партнертай, монгол орноо хамгийн олон удаа тойрон тоглосон, хамгийн олон хит дуутай, хамгийн олон тоглолт хийсэн гэхчлэн олон түүхэн рекордыг Э.Чулуунчимэг эзэмшдэг. Бас мөнхийн сенсааци дуулианы эзэн. Түүний МУГЖ Ч.Амаржаргалын “Хайрын өнгө” дууг Б.Гүрбадамтай хамтран дуулсан нь ихэд сэтгэл хөдлөм болж. Э.Чулуунчимэг тоглолт бүр дээрээ дээд үеийн уран бүтээлчидтэйгээ ёслол төгөлдөр хамтран дуулж тоглолтондоо урьж оролцуулдаг. Үе тэнгийнхэнтэйгээ хамтарсан уран бүтээл тоймгүй олон. Ямар ч дуучинтай зохицол нийцэлтэй уран бүтээлийн төлөө хувийн эгогоо дардаг нь түүний урлагт хайртай сэтгэл гэлтэй. Тийм ч учраас ард түмэн түүнд хайртай байдаг. Дуучид тоглолтоо хийхдээ яг үнэндээ өрөвдүүлэх тактик дээр хохирогчийн дүрд орж байж тасалбараа чадан ядан зарах нь энэ жилээс шинэ үзэгдэл болов. Э.Чулуунчимэг яг дүрмийн дагуу шинэ уран бүтээл шинэ хамтрал цоо шинэ бүхнээр дүүргэн тоглолтоо өмнөх жилээсээ давуулж тавьдаг. Бүтээлч хөдөлмөрч биш бол угаасаа үзэгчид мөнгөө төлөн барин хуучин дуу явцгүй тоглолт үзэхийг хүсэхгүй гэдгийг л урлагийнхан ойлгомоор. Урлаг өөрөө ихэмсэг байдал үнэ цэн юмаа. Э.Чулуунчимэг зохистой урлагийн хүний зэрэг зиндаа ноён нурууг хадгалан уран бүтээлчийн амьдралаар амьдарч байна. Хүндлэхгүй байхын аргагүй ээ. Түүний Б.Гүрбадамтайгаа хамтарсан аялан тоглолт хөдөө орон нутгаар битүү үзэгчтэй боллоо. Тэд Улаанбаатар хотод тавдугаар сарын 5, 6-нд тоглоно.
Нуруу туруу хоолойны цараа намба төрхөөрөө Б.Гүрбадам яг л ард түмний хүсэмжит Юндэн Гөөгөө шиг залуу юм. Э.Чулуунчимэг угаас Нансалмаа.
Нийтийн дууны урлагт тэд хүч түрэн цоо шинэ өнгө аясаар гарч ирэн дархлагдлаа.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраалаа
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Дуучин Э.Чулуунчимэгийнхээр хайр ийм өнгөтэй
"Төрийн банк" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
Г.Отгонтуяа: Хүний хорвоогоос чемоданд эвхэгдээд буцсан янзага шиг охин үрийнхээ төлөө 2 дахь шатны шүүхээр худал үнэнийг дэнслүүлэхээр ирээд байна
202.9.40.129
Ene baliar duuljij ch chaddaggui avgai yasan ih Boldiig harluuldag uom.Chi eeree hadag ayagaa butsaaj gert egeed salaa bizde.Buur suuld n Bold Mungeetei suusan.Boldoos hoish 2.3 nuher damjaad yvaa biz..Jil bur sum bag.guu jalga bolgonoor toglolt hgd eertee l munge hiij bgaag humuus hudelmerch gd bhiim.Eertee l munge hiij yvaa.Handiv tuslamj egch uzeegui.Huuhdee angili helnii surgalt Pilipend yvuuldag gj yridag.Bitgii hairan zaluu ger buliig gutaaj bai.27 on hurtel ideh mungee olson bol duugai bai.Solongon aash.ene 2 soishoold ger buliin heruul tabij ehelsen.
Хариулах161.248.143.196
хамтран дуулж байгаа дуучид бүхнийхээ өнгө төрх карьерыг өсгөж байдаг энерги сайтай сайхан бүсгүй шүү.
Хариулах202.9.40.254
Гоё мэдээлэл байнаа????????????
Хариулах