Гол мөрөн, нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй хэвээр байгаа ч ихэнх голуудад цөн түрж гол мөснөөс бүрэн чөлөөлөгдөж, мөс цөмрөх аюултай байгаа энэ үед мөсөн дээгүүр автомашинтай тээвэр хийснээс иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэндэд эрсдэл учруулж байна.
Тухайлбал, Хөвсгөл аймгийн Галт сумын нүхт багийн "Онгоцон толгой" гэдэг газарт Шинэ-Идэр сумаас Их харгана гэдэг газарт хөдөлгөөн үйлдэж явсан “УАЗ” 396252 загварын ачааны автомашин 2 зорчигчтой, "Идэр"-ийн голд суусан, иргэд нь автомашины толгой дээрээ зогсож байна гэсэн дуудлага өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд бүртгэгдэж, аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, иргэдийг завиар зөөвөрлөн эрэг дээр эсэн мэнд гаргаж, “УАЗ” 396252 загварын ачааны автомашиныг татан гаргалаа.

Завхан аймгийн Отгон сумын Хужирт багийн Буянт голд суудлын автомашин голын усанд суусан урсах гээд байна гэсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Отгон сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид "УАЗ" загварын суудлын автомашин "Буянт" голд суусан байсныг татан гаргалаа.
Он гарсаар дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 16, гол, нуурын усанд суусан 6 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 15 тээврийн хэрэгслийг татан гаргаж, аюулгүй болголоо.

Цаашид гол мөрөн, нуурын мөсний зузаан улам нимгэрч, хэврэгших тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна