Дотоодын цэргийн байгууллагад 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар татагдан ирж, хугацаат цэргийн алба хаах хугацаа нь дууссан түрүүч, байлдагч нарыг Дотоодын цэргийн командлагчийн тушаалын дагуу цэргийн албанаас бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ өнөөдөр Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байрлалд зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын Дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Ж.Мөнхсолонго, Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт, Дотоодын цэргийн штабын даргын зөвлөлийн гишүүд, мөн Дотоодын цэргийн 05, 805, 810 дугаар анги болон 837 дугаар тусгай салбарын бие бүрэлдэхүүн оролцлоо.
Мөн эх орныхоо дотоод аюулгүй байдал, ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө хүчин зүтгэх хүсэлтэй 88 хугацаат цэргийн алба хаагч цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахаар хүсэлт гарган, “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад амжилттай хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа.
Тэд цаашид Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүнд нэгдэн, мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэнэ гэж Дотоодын цэргийн штабаас мэдээллээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна