Социал Демократ Монголын залуучуудын холбоо нь 2023 оноос эхэлж Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагын Хүрэлсүхийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд "Моддоо усалъя" хаврын цэнэг усалгааны аяныг нийслэл, 21 аймаг 9 дүүргийхээ салбар холбоодуудаар өрнүүлсээр ирсэн. Бид өнгөрсөн 3 жилийн хугацаанд 90 гаруй мянган модонд хаврын хуурайшилтийн үед цэнэг усалгааг хийж амьдрах чадварыг нэмэгдүүлж чадсан байна.
2026 оны Моддоо усалъя-Хаврын цэнэг усалгааны аян 5-р сарын 2-ны өдөр Чингэлтэй цогцолбор-Хайрхан хөгжлийн төв дээр нээлтээ хийх бөгөөд арга хэмжээний үеэр SDY for Cop 17 Марафоны сунгаа эмэгтэй 3000м эрэгтэй 5000м зайнд гүйлтийн тэмцээн зохион байгуулж эхний 3 байрыг шалгаруулна.
Мөн энэ удаагын арга хэмжээ Монгол улсад зохион байгуулагдах Цөлжилтийн эсрэг талуудын хурал Cop-17-г олон нийтэд сурталчилах цөлжилтийн эсрэг тэмцэхэд хүн бүрийн оролцоо чухал үүн дундаа залуучууд манлайлж оролцох нь чухал гэж үзэж буй тул хурлын уриа үг болох Эх байгалиа сэргээе Итгэл найдвараа бадраая уриан дор зохион байгуулагдаж байгаагаараа илүү онцлогтой болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна