Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна

Moderator
1 цаг 32 минутын өмнө

2026 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая хээлтэгч малаас 11.2 сая эх мал буюу 50.4 хувь нь төллөж, 11.1 сая төл хүлээн авч бойжуулж байна.

Төлийн зүй бус хорогдол 127.2 мянган толгой байгаа бол төл бойжилт 98.9 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд хадгалагдаж байна.

Бүс нутгаар авч үзвэл мал төллөлт баруун бүсэд 50.4 хувь, зүүн бүсэд 53.7 хувь, төвийн бүсэд 48.1 хувь, хангайн бүсэд 50.2 хувьтай үргэлжилж байна.

Харин улсын хэмжээнд оны эхнээс хойш 212.1 мянган толгой мал зүй бусаар хорогдсон бөгөөд энэ нь нийт малын 0.3 хувийг эзэлж байна. Үүнээс тэмээ 182, адуу 17.7 мянга, үхэр 23.8 мянга, хонь 80.4 мянга, ямаа 89.8 мянган толгой байна.

Аймгуудаас Өвөрхангай аймагт хамгийн өндөр буюу 77.6 мянга, Булган аймагт 21.0 мянга, Дундговь аймагт 16.0 мянга, Сэлэнгэ аймагт 12.5 мянга, Увс аймагт 11.9 мянган толгой мал зүй бусаар хорогдоод байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна