Монгол Улсын Гарьд Н.Өсөхбаярийн өргөдөлтэй холбоотой допингийн маргааныг хэлэлцэх хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр товлогдсон ч хойшилсон. Үүний дагуу өнөөдөр буюу дөрөвлүгээр сарын 24-нд Үндэсний спортын арбитртын хурлаар маргаанийг хэлэлцэх юм.
Уг хуралдаанд “Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага” НҮТББ, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Бөхийн салбар хороо болон Үр дүнгийн удирдлагын баг зэрэг холбогдох талууд оролцоно.
Хэрэв түүний биед допингийн төрлийн бодисыг зориуд, мэдэгдэхгүйгээр хэрэглүүлсэн нь хууль хяналтын байгууллагаар эцэслэн тогтоогдвол барилдах эрхийг нь хасаж, цолыг нь хураах тухай Үндэсний бөхийн салбар хорооны санал, шийдвэр хүчингүй болж, Н.Өсөхбаяр цагаадах боломжтой.
Эргэн сануулахад, өнгөрөгч жилийн Үндэсний их баяр наадамд найм даван үзүүрлэсэн, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат бөх Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэнтэй холбоотойгоор түүний гарди цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилийн хугацаагаар хасах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
Үүнтэй холбоотойгоор Н.Өсөхбаяр Үндэсний спортын арбитрт гомдол гаргасан бөгөөд Монголын олон улсын болон Үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисс уг өргөдлийг хүлээн авч, маргаан шийдвэрлэх ажиллагааг үүсгээд буй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Сэтгэгдэл бичигдээгүй байна