Хүүхэд, өсвөр үеийнхнийг цахим орчин дахь үе тэнгийн дарамт, дээрэлхэл, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хангах, эерэг харилцаа, хариуцлагатай цахим хэрэглээний соёлыг төлөвшүүлэх зорилготой “Найз байя” үндэсний нөлөөллийн аяныг харилцаа холбоо, мэдээллийн технологийн өсвөрийн “ХУРДАН” клубийн 3000 гаруй гишүүний идэвх оролцоо, манлайлал дээр тулгуурлан зохион байгуулж байна.
Тус аяныг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллага, 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв, “Yes Mongolia” төрийн бус байгууллага зэрэг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн хамтын оролцоонд түшиглэн хэрэгжүүлэх юм.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2020 онд хийсэн судалгаагаар 13–18 насны хүүхдүүдийн 89 хувь нь цахим орчинд дээрэлхэл, гадуурхал, халдлагад өртөж байсан нь асуудал ноцтой түвшинд байгааг илтгэж байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас 2024 онд гаргасан судалгаагаар хүүхдүүдийн 57 хувь нь цахим орчинд бие биеэ гадуурхах хандлагатай байгаа бол цахим дарамтад өртсөн хүүхдүүдийн 59 хувь нь энэ талаар эцэг, эхдээ хэлдэггүй, харин эцэг эхчүүдийн 91 хувь нь хүүхдээ ийм төрлийн эрсдэлд өртөөгүй гэж үзэж буй нь ойлголтын зөрүү байгааг харуулж байна.
Мөн өсвөр үеийнхний цахим хэрэглээний судалгаагаар хүүхдүүд интернэтийн хэрэглээг ихэвчлэн өөрсдөө бие даан сурдаг бөгөөд багш, сурган хүмүүжүүлэгчдийн 33 хувь нь цахим орчинд хүчирхийлэлд өртсөн хүүхдэд зөвлөгөө өгөх хангалттай мэдлэг, арга зүй дутмаг гэж үзжээ.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь үндэсний хэмжээнд 21 аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс, өсвөрийн “ХУРДАН” клуб, 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв, хүүхэд гэр бүлийн 748 нийгмийн ажилтнуудаар дамжуулан Монгол улсын 330 сум, алслагдсан бүс нутаг, нийслэл хотын 9 дүүрэгт хүрч хүүхэд, өсвөр үеийнхэнд мэдлэг мэдээлэл түгээх, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлийг бууруулахад чиглэсэн, хүртээмжтэй аяныг хэрэгжүүлэхийг зорьж байна.
“Цахимд ч найз байя” үндэсний нөлөөллийн аяны гол зарчим нь хүүхэд хүүхдэдээ эерэгээр нөлөөлөх замаар өсвөр үеийнхний дунд итгэлцэлд суурилсан харилцааг бий болгож, мэдээллийг илүү хүлээн зөвшөөрөгдөх, бодит нөлөөлөл үзүүлэх хэлбэрээр түгээх давуу талтай.
Аяны хүрээнд сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид, багш, сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 60 гаруй хувьд цухуйсан байна
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье
Олон удаагийн үйлдэлтэй, орон байрны хулгайн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна