Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан 2026 оны тариалалтад баримтлах технологийн зөвлөмжийг Монгол орны бүс нутгуудын 5-7 дугаар сарын цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурлан боловсруулсан байна. Монгол орны дулааны улирлын цаг агаарын төлөвийг бүс тус бүрээр авч үзсэн нь тариалан эрхлэгчдэд хаврын тариалалтаа төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм.
Тариалангийн төв бүсийн хувьд 5,6,7 дугаар саруудад олон жилийн дунджаас дулаан, буух тунадасны хувь олон жилийн дундаж хэмжээнд буюу 50-70 мм ба түүнээс дээш байх төлөв гарчээ. Энэ нь агаарын хэт халалтын нөлөөг зөөлрүүлэх сайн талтай гэж үзжээ.
Харин зүүн бүсэд дурдсан саруудад буух тунадасны хэмжээ олон жилийн дунджаас бага байгаагийн дээр сүүлчийн хоёр сард нь агаарын температур халахаар байна. Энэ жил зүүн бүсэд бүхэлдээ олон жилийн дунджаас илүү дулаан байх төлөвтэй байгаа нь тариалалтын технологид одооноос анхаарах шаардлагатайг харуулж байна.
Баруун бүсийн тариалан эрхэлдэг нутгуудад 6 дугаар сард буух тунадасны хэмжээ олон жилийн дунджаасаа их байх төлөв гарсан нь өнөө жилийн давуу тал бөгөөд үүний зэрэгцээгээр 7 дугаар сард 40 орчим мм тунадас буух төлөвтай байгаа нь газар тариаланд таатай нөхцөл юм.
Дэлхий нийтийг хамарсан дулаарлын нөлөөгөөр манай орны өвлийн улирлын тунадас нэмэгдэж, хүйтний эрч буурах хандлагатай болж байгаа. Гэтэл өвлийн тунадас нь гадаргуугаасаа ууршдаг тул хөрсний чийгийн хангамжид үзүүлэх нөлөөгөөр бага байдаг. Энэ бол тариалангийн технологид гарцаагүй бодолцох ёстой асуудал юм.
Өнгөрсөн жил Сэлэнгэ, Төв аймгуудад 5,6,7 дугаар саруудад бороо ороогүй боловч 12 ц/га ургац авсан нь боловсруулсан технологи шинжлэх ухааны үндэстэй, түүнийг хэрэгжүүлэх ажил чанартай хийгдсэний үр дүн гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл сайн технологи цаг уурын эрсдэл, хэт халалт, гангийн хор хохирлыг эрс бууруулдгийг харуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна