Цахим орчинд “...Согтуу Хятадууд төв талбай дээр шээгээд зогсохгүй, шаардлага тавьсан цагдааг үл тоов” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Уг асуудал нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйл (Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах), 5.2 дугаар зүйл (Танхайрах), 15.2 дугаар зүйл (Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд саад учруулах)-д зааснаар шалгалтын ажиллагаа явуулан шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс дээрх гадаад улсын иргэдийг олон нийтийн газар, гудамж талбайд бие зассан үйлдэлд 10 нэгжээр, Төрийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй үйлдэлд 250 нэгжээр тус тус торгож, олон нийтийн газар бусдыг үл хүндэтгэсэн үйлдэлд 20 хоногийн хугацаанд баривчлах шийтгэл оногдуулсан болно" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Сэтгэгдэл бичигдээгүй байна