Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ажиллаж, иргэдээс ирж буй дуудлага, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, ангилах, шуурхай албадад дамжуулах, шийдвэрлэлтийг хянах үйл явц,техник, технологийн шинэчлэл,ашиглалт, ажлын орчин нөхцөлтэй газар дээр нь танилцлаа.
ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд өдөрт дунджаар 8500 гаруй, жилд дунджаар 3 сая гаруй дуудлага мэдээлэл бүртгэгддэг. Эдгээр дуудлага мэдээллийн 70 орчим хувь нь хуурамч дуудлага мэдээлэл байдгийг алба хаагчид онцолж байна. Тус төвийн албан хаагчид бүтэц орон тоо дутуу, ачаалалтай ажиллаж байгааг хэллээ.
”Яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Улсын хэмжээнд яаралтай тусламжийн 112 нэгдсэн дугаарлалттай болсноор гэмт хэрэг, зөрчил, гол, үер усны аюул, эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн дуудлагыг ямар ч үед хаанаас ч цаг алдалгүй хүлээн авах, тусламж үзүүлэх боломж бүрдэх юм.
ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дарга, албан хаагчдад 112 тусгай дугаарлалтыг ашиглах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд мэдээлэл шуурхай удирдлагын төвийн үүрэг, оролцоо хамгийн чухал.
Иймд ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааг илүү сайжруулах чиглэлээр;
Иргэдээс ирсэн дуудлага мэдээллийг бүртгэлжүүлж, дата анализ хийн, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг анхаарууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Сэтгэгдэл бичигдээгүй байна