Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор суррон, скүүтер, мопедын замбараагүй хэрэглээ, осол аваарыг бууруулах үүднээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шат дараатай ажлуудыг хийж байна. Энэхүү зохицуулалтын хүрээнд 18 нас хүрээгүй тохиолдолд хүүхдэдээ суррон унуулахгүй, худалдан авч өгөхгүй байх талаар уриалж буй. Сүүлийн долоо хоногт энэ төрлийн тээврийн хэрэгсэлтэй холбоотойгоор 34 хүн гэмтэж бэртсэн байна.
Иймд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад “СУРРОНГҮЙ СУРГУУЛЬ” аяныг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдөр Шинэ Монгол Харүмафүжи сургуулиас дээрх уриалгыг дэмжиж “СУРРОНГҮЙ СУРГУУЛЬ” аяныг эхлүүллээ. Тус сургуулийн зүгээс ахлах ангийн сурагчдын ойлголтыг нэмэгдүүлэх үүднээс ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир, 7-р үеийн эцэг эхийн төлөөлөл Э.Мөнхтуяа нарыг зочноор урьж сурронтой холбоотой үүсэж болзошгүй аюулын талаар лекц тавьж, эцэг эхчүүдийн санаа бодлыг сонсож өргөн хүрээний өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийг нээж НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Өнөөдөр бид хүүхэд, багачуудынхаа аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хамгаалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэхийн төлөө “Сурронгүй сургууль” өдөрлөгийг Шинэ Монгол Харүмафүжи сургууль дээр эхлүүлж байна. Нийгэмд зөв үлгэр дуурайл, манлайллыг өөрсдөөсөө эхлүүлж буй “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийнхандаа, Монголчуудын бидний бахархал болсон Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж танд чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Сурагчдын аюулгүй байдал бол сургалтын чанараас дутахгүй чухал үнэт зүйл юм. Иймд сургуулийн орчинд эдгээр тээврийн хэрэгслийн хэрэглээг зохицуулах, хориглох бодлого хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг идэвхжүүлэхийг бүх сургуулиудын удирдлагуудад уриалж байна.Мөн амин хайртай хүүхдэдээ амь эрсдэх зэвсэг бүү авч өгөөрэй гэж эцэг эхчүүдээ уриалмаар байна” гэв.
“Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн үүсгэн байгуулагч Д.Бямбадорж “Сурроны хэрэглээ сургуулиудын тулгамдсан асуудал байсан. Үүнийг төрийн байгууллагын зүгээс хуулиар албажиж, хүүхдүүдийг хамгаалж уриалга гаргаж байгаад талархаж байна. Эцэг хүний хувьд, сургуулийн удирдлагын хувьд эх орны минь ирээдүй болсон хүүхдийн амь нас, эрүүл мэндийг бодитойгоор хамгаалж, урьдчилан сэргийлэх боломжтой боллоо гэж харж байна. Манай сургууль дээр сурронтой ирсэн тохиолдолд түлхүүрийг нь хураан авч эцэг, эхчүүдэд нь хүлээлгэн өгдөг. Эрүүл энх, элэг бүтэн байна гэдэг хамгийн чухал” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин “СУРРОНГҮЙ СУРГУУЛЬ” аяныг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж, ерөнхий боловсролын сургуулиудад сурагч, эцэг эх, асран хамгаалагч, сургуулийн багш нар, цагдаагийн мэргэжилтнүүдийг хамарсан өдөрлөг зохион байгуулна гэдгийг онцоллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна