ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 78 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Moderator
6 цаг 58 минутын өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.693 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11824, орон нутагт 2864 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 17 болжээ.  

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 78 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Гэрийн хяналтад 9 хүн байна.

Тухайлбал, нийслэлд 30 хүн, хөдөө орон нутагт 34 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5277 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3646, 5-9 насны 1879 хүүхэд, 15-19 насны 1798 хүүхэд Улаанбурханаар өвджээ. Харин 20-24 насны 425, 25-29 насны 564 хүн өвдсөн байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна