Иргэн ямар бизнес эрхлэхээ e-business.mn системд мэдэгдээд шууд эхэлнэ. Зөвшөөрөл гэдэг нэргүй ч гэсэн дүгнэлт, гэрээ зэрэг бичиг цаас хөөцөлдөх ажлаас иргэдийг чөлөөлөх “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарлаа.
“Хөдөлмөрлөе, хийж бүтээе гэсэн иргэн бүрээ дэмжих нь Засгийн газрын гол бодлого. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Зөвшөөрлийн тухай хуулиар 381 үйл ажиллагааг л зөвшөөрөлтэй эрхэлж, үлдсэнийг нь зөвшөөрөлгүй эрхлэх ёстой. Гэтэл зөвшөөрөлд хамрагдаагүй атлаа олон баримт бичиг, хугацаа шаарддаг, иргэдэд хүнд суртал үүсгэдэг үйлчилгээнүүд байна. Нийслэлд бизнес эхлүүлэхийн тулд зөвшөөрлийн төрлөөс хамааран бизнес эрхлэгч хүсэлт гаргаад гурав, түүнээс дээш сар хүлээж байна. Иймд зөвшөөрөл нэртэй хориглолтоос иргэдээ чөлөөлье" гээд тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.
Тус тогтоолоор найман төрлийн 146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй бичиг цаасны ажлаас бүрэн чөлөөллөө.
e-business.mn зөвшөөрлийн нэгдсэн систем, мэдэгдэл хүргэх системийн бэлэн байдал, шаардлагатай дэд бүтцээр ханган, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллахыг Санхүүгийн мэдээллийн технологийн төв, “И-Монголиа” УТҮГ, Үндэсний дата төв УТҮГ-ын удирдлагуудад даалгав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна