Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.674 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11813, орон нутагт 2856 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 17 болжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 17 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 74 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.Гэрийн хяналтад 5 хүн байна.
Тухайлбал, нийслэлд 34 хүн, хөдөө орон нутагт 40 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5271 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3614, 5-9 насны 1867 хүүхэд, 15-19 насны 1797 хүүхэд Улаанбурханаар өвджээ. Харин 20-24 насны 425, 25-29 насны 558 хүн, 30-34 358 өвдсөн байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.
Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохирчээ
ЗГ: Эрүүл мэндийн салбарын цалингийн зөрчлийг арилгана
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 13 бүртгэгджээ
Ч.Лодойсамбуу: Ерөнхийлөгч ард түмний нэр барьж парламентад үүрэг өгөх эрхгүй
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Сэтгэгдэл бичигдээгүй байна