“Зөв гэр бүл-Зөв хүүхэд-Зөв нийгэм” уриан дор эмэгтэйчүүдийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, идэвхтэй хөдөлгөөн, спортыг хөгжүүлэх, Олимпизмыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Алдарт Эх-2026” спортын VIII наадам дөрөвдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадамд шатар, дартс, теннис, сагсан бөмбөг, волейбол гэсэн спортын таван төрөлд 18 багийн 500 гаруй оролцогч өрсөлдөхөөр бэлтгэлээ хангажээ.
Энэ удаагийн спортын наадамд “Шонхорууд”, “Арга Билэг”, “Марта”, “Цоглог”, “Яргуй”, “June Angels”, “Долоон Бурхан”, “Нархан”, “Diamonds”, “ГооДаль”, “Ягаан цэцэгс”, “Super Stars”, “Багануур”, “Налайх”, “Дархан”, “Бор-Өндөр”, “Арвайн гэгээ”, “Нарны эх” зэрэг багууд оролцох юм.
Спортын VII наадмын шилжин явах цомын эзэн “Яргуй” баг энэ удаагийн наадмыг нэрэмжит болгон зохион байгуулж буйгаараа онцлогтой. Мөн энэ жил Хэнтий, Өвөрхангай, Баянхонгор аймгийн багууд оролцож байгаа нь наадам орон даяар хүрээгээ тэлж байгааг харуулж байна.
“Алдарт Эх-2026” спортын VIII наадмын ерөнхий шүүгчээр “Залуус” клубыг үүсгэн байгуулагч, Монголын волейболын холбооны улсын шүүгч Т.Мягмарсүрэн ажиллах бол ерөнхий зохион байгуулагчаар “Алунгоо Эх” ТББ, “Алдарт эх” цахим нэгдэл, ерөнхий ивээн тэтгэгчээр Монголын Олимпын хороо ажиллаж байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна