Прокурорын байгууллага 2026 оны нэгдүгээр улиралд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд прокурор төрийн байгууллагаас ирүүлсэн хүсэлт болон өөрийн санаачилгаар 197 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, гуравдагч этгээдээр оролцон 632,4 сая төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн.
Тухайлбал,
- Сум хөгжүүлэх санд учирсан – 183,7 сая төгрөг
- Эрүүл мэндийн даатгалын санд учирсан – 155 сая төгрөг
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан – 118,6 сая төгрөг
-Төрийн албан хаагчийг хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсны улмаас төрд учруулсан - 16,3 сая төгрөг
- Боловсролын зээлийн санд учирсан – 6,5 сая төгрөг
- Гэмт хэрэг, зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан– 5,2 сая төгрөг
- Бусад – 57,3 сая төгрөгийн хохирол, төлбөрийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажилласан.
Мөн прокурор 722 эрүүгийн хэрэгт төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, 2,2 тэрбум төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна