Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах, орон нутагт үзүүлэх гэмтлийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, лавлагаа шатлалын төвийн ачаалал, төвлөрлийг сааруулах зорилгоор Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгтэй сүүлийн 1 жил гаруй хугацаанд хамтран ажиллаж буй юм.
Энэ хүрээнд өнгөрөгч гуравдугаар сарын 28-ны өдөр ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн их эмч П.Баярсайхан, төрөлжсөн нарийн мэргэшлийн суралцагч эмч Ц.Болдбаатар, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Бямбасүрэн, жолооч И.Сүхбат нарын алсын дуудлагын баг тус аймгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран цээжний хөндийн хүнд гэмтэлтэй эмчлүүлэгчид яаралтай мэс засал эмчилгээ хийж эрүүл мэнд, амь насыг нь аварсан байна.
Мэс заслын баг бүрэлдэхүүнд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн их эмч Я.Ганхуяг, Б.Билгүүндалай болон сувилагч Б.Ууганбилэг, мэдээгүйжүүлэгийн эмч М.Шаравням, мэдээгүйжүүлэгийн сувилагч Г.Цогзолмаа нар багтсан бөгөөд орон нутагт гэмтлийн тусламж үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж эхэлснээр алслагдсан аймгийн иргэд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай авах боломжтой болж байна гэж Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
103.212.162.111
Баярлалаа
Хариулах