Өнгөрсөн даваа гарагт Ерөнхий сайд Н.Учрал 01 тоот албан даалгавар гаргаж, татварын өрийн улмаас хаагдсан 12.100 аж ахуйн нэгжийн дансыг нэг сарын хугацаатай нээх шийдвэр гаргасан. Гэтэл одоог хүртэл зарим ААН-ийн дансууд нээгдээгүй талаар Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан цахим хуудастаа дахин мэдээлжээ.
Тэрбээр “Манай 2 дансыг лав одоо болтол нэгээгүй л байна. Эсрэгээр нь дансан дахь мөнгө аль хэдийн албадан татагджээ. Нээгээд ч нэмэр алга. Тэгсэн Гаалиас өчигдөр 1 сарын хугацаанд данс нээнэ гэхдээ төлбөр тооцоогоо дуусгахыг шаардсан байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулиар энэ салбарын тоног төхөөрөмж татвараас чөлөөлөгдөнө гэсэн заалтаа хэрэгжүүлэхийг бид шаардаад байгаа.
Газрын тос боловсруулах, ХАА гээд үйлдвэрүүд энэ төрлийн татварт хөнгөлөлтөө хамгийн түрүүнд аваад явдаг. Ингэж хуулийг ялгавартай хэрэгжүүлж болох уу.
Бусдаар бол бид хуулийн дагуу татвараа цаг тухайд нь төлдөг, хариуцлагатай үйлдвэрлэл, ногоон хөгжлийг түүчээлэн салбартаа олон улсын сайн жишиг тогтоохын төлөө хичээн ажилласаар ирсэн үндэсний үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч хамт олон юм. Бидний дансыг хаах ямар ч шалтгаан байхгүй.
Монгол Улсад үйлдвэрлэл хөгжих боломж бололцоог татварын багц хуулийн шинэчлэлд дорвитой бөгөөд аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг болохуйцаар оруулах мөн хууль хоорондын уялдааг сайжруулах хэрэгтэй байна” хэмээсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна