Хүүхдийн аюулгүй орчинд тоглох эрхийг хангах зорилготой “Аюулгүй Монгол хүүхэд” төслийн хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс санаачилан 9 дүүргийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарч байна.
Дүүрэг бүр өөрийн нутаг дэвсгэр дэх тоглоомын талбайн нөхцөл байдалд үнэлгээ хийж, стандарт шаардлага хангахгүй, элэгдэж эвдэрсэн, осол гэмтэл үүсгэх эрсдэлтэй тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх юм.
Мөн тоглоомын талбайн орчны аюулгүй байдлыг хангах үүднээс:
-Гэмтэл бэртлээс сэргийлэх зориулалттай зөөлөвч, хамгаалалтын гадаргууг нэмэгдүүлэх
-Хяналтын камер, гэрэлтүүлгийг сайжруулах
-Стандартын шаардлага хангасан тоглоомын хэрэгсэл суурилуулах
-Хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан анхааруулах тэмдэг, мэдээллийг байршуулах зэрэг ажлуудыг зохион байгуулна.
-Гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулахаар зорьж байна.
-Энэхүү ажлын үр дүнд хүүхэд эрүүл, аюулгүй орчинд тоглож хөгжих нөхцөл бүрдэж, осол гэмтлийн эрсдэл буурах ач холбогдолтой гэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна