Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 8-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ган үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч улс орон, томоохон аж ахуй нэгж, хөрөнгө оруулагч нарт Ган үйлдвэрлэлийн цогцолбор төсөлд хөрөнгө оруулан хамтран ажиллах урилга, сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүргүүлнэ. Сонгон шалгаруулалтыг ирэх сарын 27-ны дотор зохион байгуулна.
Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт нэг сая.тн-с багагүй хүчин чадал бүхий Ган үйлдвэрлэлийн цогцолборыг үйлдвэрлэл, технологийн паркийн зарчмаар барьж байгуулахаар ажиллаж байна. Урьдчилсан ТЭЗҮ-ээр нийт хөрөнгө оруулалт 806 сая ам доллар байхаар тооцоолжээ.
Гангийн үйлдвэр 2025 оны эцийн байдлаар 911 сая ам.долларын үнэ бүхий нэг сая.тн ган бүтээгдэхүүн импортоор авсан, 2030 он гэхэд 1.6 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Гангийн цогцолборыг ашиглалтад оруулснаар төлбөрийн тэнцэл 350-400 орчим сая ам.доллароор сайжрах бүтээн байгуулалтын өртөг 10 орчим хувиар буурах эерэг нөлөөллүүд бий болно.
Монгол Улсад төмрийн хүдрээс ган үйлдвэрлэх технологи бүхий том хүчин чадлын үйлдвэр барьж ашиглалтад оруулсан туршлагатай аж ахуй нэгж байхгүй тул энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн, инженер цөөн байгаа нь дотоодын нөөц бололцоогоор төслийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, цаашлаад технологийн болон санхүүгийн эрсдэл үүсэх магадлал өндөр байгаа юм. Иймд тус төслийг олон улсын хөрөнгө санхүү, технологи, зах зээл бүхий ган үйлдвэрлэлийн салбарт туршлагатай этгээдтэй хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна