KFC, Pizza Hut, Хаан Банк-ны нэрийг барьж, иргэдийг залилж байна

Moderator
1 цаг 42 минутын өмнө

Сүүлийн үед KFC, Pizza Hut, Хаан Банк-ны нэрийг барьж “50 хувь хямдрал”, “судалгаанд оролцоод мөнгөн шагнал аваарай” гэх зар, пост цахим орчинд байршуулж, иргэдийг хуурамч линк холбоос руу оруулан хувийн мэдээллийг нь авах замаар залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна. Иймд иргэд та бүхэн:

  • Сэжигтэй линк, пост дээр дарахгүй байх
  • Хэт их хямдрал, амархан мөнгө амласан заруудад итгэхгүй байх
  • Нэвтрэх нэр, нууц үг, банкны картын мэдээлэл, OTP кодыг хэнд ч өгөхгүй байх
  • Вэбсайтын хаяг (domain)-ыг сайтар шалгах
  • Албан ёсны апп, сайтаар л үйлчилгээ авах
  • Эргэлзээтэй тохиолдолд тухайн байгууллагатай шууд холбогдож баталгаажуулахыг  зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна