УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хурал өнөөдөр 10:00 цагт хуралдаж, 2026 оны нэгдүгээр улиралд ирсэн өргөдөл гомдлыг хэлэлцэх байсан. Гэвч ирц хүрээгүй улмаас хурал хойшлогдсон.
Хурал хойшлогдсон талаар УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн сэтгүүлчид мэдээлэл өглөө. Тэрбээр “Ёс зүйн дэд хороо УИХ-ын тухай хуулиар УИХ-ын гишүүдийн сахилга ёс зүйтэй холбоотой өргөдөл гомдол ирсэн тохиолдолд нян шалгах асуудлыг хариуцдаг. Энэ хүрээнд Ёс зүйн хороонд ирсэн өргөдөл гомдлыг хэлэлцэж, хуралдах байсан.
Мөн Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө болон ойрын хугацаанд зохион байгуулах арга хэмжээний талаар ярилцах байсан юм. Энэ удаагийн хурал ирц хүрээгүй улмаас хойшилж байна. Ёс зүйн дэд хороо найман гишүүнтэй. Эдгээр найман гишүүнээс хоёр гишүүн ирсэн. Бусад гишүүд хөдөө орон нутаг томилолтой, эрүүл мэндийн чөлөөтэй, хурал давхацсан гэдэг шалтгаанаар хуралдаа ирээгүй.
М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн. Ёс зүйн дэд хороо ёс зүйн зөрчлийг шалгаж нягтлах асуудалд бодиттой хандах, эрх тэгш байдлыг хангах энэ зарчмыг барьж ажилладаг. Ирж байгаа өргөдөл гомдлууд дээр холбогдох нотлох баримтууд юу байна гэдэг талаас шалгадаг. Мөн хууль зүйн үндэслэл талаас ч шалгадаг. Хуулийн ямар зүйл заалтыг зөрчиж байна гэдгийг нягталж үздэг.
Эрх тэгш байдлыг хангаж ажиллах тал дээр гомдол гаргаж байгаа иргэд болон гишүүдийн тайлбарыг сонсож, үнэн зөвийг тунгааж, шийдвэр гаргах зарчмаар ажилладаг. Өргөдөл гомдол гаргасан иргэдтэй холбогдсон. Түүнчлэн гомдол холбогдож байгаа М. Нарантуяа гишүүнтэй уулзаж өргөдөл гомдлыг танилцуулсан.
Ёс зүйн дэд хороон цахимаар болон бичгээр ирсэн өргөдөл гомдлыг авдаг. Ирж байгаа гомдол мэдээллээ нягталж хянаж үздэг. М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн. Эдгээр өргөдөл гомдлоос гурван адилхан байсан. Ёс зүйн хорооноос гурван янзын сахилгын арга хэмжээ авдаг. Тухайлбал, сануулах, олон нийтээс албан ёсоор уучлалт гуйх, цалинг 20 хувиар зургаан сар хүртэлх хугацаагаар бууруулах сахилгын арга хэмжээг оногдуулдаг байгаа. Энэ нь дэд хорооны гишүүдийн хамтын шийдвэрээр асуудлыг шийдвэрлэдэг” гэдгийг онцолсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Олон түвшний уулзвар” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ
KFC, Pizza Hut, Хаан Банк-ны нэрийг барьж, иргэдийг залилж байна
Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 23 нэмэгджээ
Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна
Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна