Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.585 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11769, орон нутагт 2811бүртгэгдсэн байна. Харин нас баралт 17 болжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны дөрөвдүгээр сарын 7-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 23 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 68 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.
Тухайлбал, нийслэлд 42 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5268 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3591, 5-9 насны 1859 хүүхэд, 15-19 насны 1796 хүүхэд Улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.
Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Олон түвшний уулзвар” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ
KFC, Pizza Hut, Хаан Банк-ны нэрийг барьж, иргэдийг залилж байна
Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 23 нэмэгджээ
Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна
Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна