Ерөнхий сайд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор Засгийн гарын танхимаа бүрдүүлэх хуулийн заалттай. Сайдгүй Ерөнхий сайд Н.Учрал ганцаар ажилласаар өнөөдөр яг 7 дахь хоног нь болж байгаа билээ. УИХ нь даргагүй, Ерөнхий сайд нь сайдгүй "эзэнгүй" төрийн эмгэнэл өнөөдөртөө багтан дуусна хэмээн эх сурвалж мэдээллээ.
Н.Учралын танхимын сайд нарын нэрс ерөнхийдөө зурагдаж Ерөнхийлөгчид танилцуулахад бэлэн болсон байна. Яамдын бүтэц өөрчлөгдөхгүй. 15 яам, гурван шадар сайд болон ЗГХЭГ-ын дарга гэсэн бүтэцтэйгээ ажиллана. Парламентад суудалтай намуудаас ХҮН болон Үндэсний эвсэл Засагт хамтрах нь тодорхой болжээ. Харин сайд нарын 70-80 хувь өөрчлөгдөх бололтой. Тиймээс удахгүй УИХ-ын чуулганд танилцуулснаар Засгийн газар өнөөдөр бүрдэнэ. Харин УИХ-ын даргад МАН-ын бүлгээс нэр дэвшүүлж буй С.Бямбацогтыг өнөөдөр сонгох эсэх тодорхойгүй байна.
Эх сурвалж: Focus.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна