“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны нэгдүгээр улиралд 8.7 сая тонн нүүрс олборлож, 9.5 сая тонн нүүрс борлуулж нийт 641.6 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажиллалаа. Нийт борлуулсан нүүрсний төрлөөр ангилбал:
Экспорт 2026 оны 1 дүгээр улиралд 9.5 сая тоннд хүрч өмнөх оны 1 дүгээр улирлын экспортын хэмжээнээс 56% өссөн байна. Үүний 51% буюу 4.9 сая тонн нүүрс нь хүргэж өгөх нөхцөлтэй биржийн экспорт, 49% буюу 4.6 сая тонн нүүрс нь урт хугацаат буюу ам нөхцөлтэй гэрээний нүүрс эзэлж байна.
Өнгөрсөн 2025 оны нэгдүгээр улиралд 4.8 сая тонн нүүрс борлуулж байсан бол энэ оны 1 дүгээр улиралд 9.5 сая тонн нүүрс борлуулж 101% өсөлттэй гарлаа. Экспорт өнгөрсөн оны 1 дүгээр улиралд 6.1 сая тонн байсан бол энэ оны 1 дүгээр улиралд 9.5 сая тоннд хүрч 56% өслөө.
Борлуулалт болон экспортын хэмжээ нэмэгдэхэд тээвэр зохион байгуулалт сайжирч, борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлсэн, хил боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдсэн зэрэг хүчин зүйл гол нөлөө үзүүллээ.
Борлуулалтын орлого өнгөрсөн оны 1 дүгээр улирлаас 72% өсөж 641.6 сая ам.долларт хүрч, 350.4 тэрбум төгрөгийн татвар, хураамж төлсөн нь Улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ, гадаад валютын нөөц нэмэгдүүлэх зэргээр төсвийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
9 настай дагавар охиноо “алахыг завдсан“ этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Сэргээгдэх эрчим хүчний төслийн аукционд оролцох урилга / INVITATION TO PARTICIPATE IN THE RENEWABLE ENERGY PROJECT AUCTION /
Сэтгэгдэл бичигдээгүй байна