“Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие даалтын 7 хоног үргэлжилж байна.
Энэ хүрээнд сурагчид нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн үйл ажиллагаа, Онцгой байдлын байгууллагын музейтэй танилцаж, аврагч гал сөнөөгчдийн ашиглаж буй багаж зэвсэглэмж, хувцас хэрэгслэл, автомашин техниктэй танилцан, гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох танхимын сургалтад хамрагдлаа.

Бие даалтын долоо хоногт Нийслэлийн ерөнхий боловсролын 5, 6, 17, 23, 31, 33, 44, 49, 50, 52, 57, 75, 117, 138, 139, 140, 161 дүгээр сургууль, Сант, Тусгал, Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн нийт 1600 гаруй бага, дунд, ахлах ангийн сурагчид гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтоо дээшлүүллээ.
Гамшгийн эрсдэлийг бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд сургуулийн орчны гамшгийн эрсдэлийн үнэлгээ,
Гэр бүлийн орчны гамшгийн эрсдэлийн үнэлгээг насны онцлогт тохируулан хийгэж, “Үгүй” гэж хариулсан асуултуудад анхаарлаа хандуулж, эрсдэлийг бууруулах арга хэмжээг зохиоон байгуулахыг зөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
9 настай дагавар охиноо “алахыг завдсан“ этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Сэргээгдэх эрчим хүчний төслийн аукционд оролцох урилга / INVITATION TO PARTICIPATE IN THE RENEWABLE ENERGY PROJECT AUCTION /
Сэтгэгдэл бичигдээгүй байна