Төв аймгийн шүүх Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Л.Амгаланбаярт холбогдох шийдвэрлэх үү хойшлуулах уу?
Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх удаан хугацаанд шийдвэрлэхгүй байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өмнө нь 2026 оны 2 дугаар сарын 18-ны өдөр шүүх хурлын тов зарласан боловч шүүгдэгч талын хүсэлтээр хурал хойшлогдсон байна. Харин одоо уг хэрэгт холбогдох шүүх хурал нэг хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 3-ны өдөр товлогдоод байгаа бөгөөд энэ удаад хэргийг эцэслэн шийдвэрлэх эсэх нь олон нийтийн анхаарлын төвд байна.
Тодруулбал, Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн
• 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг — бусдад давуу байдал олгох,
• 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг — хахууль авах,
• 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг — хахууль өгөх
гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.
Гэвч уг хэрэг анхан шатны шүүхэд шилжсэнээс хойш хоёр дахь жилдээ орж байгаа ч эцэслэн шийдвэрлэгдээгүй хэвээр байна.
Энэ хугацаанд Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаяр нь Заамар сумыг төлөөлөн Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдож, аймгийн бодлогыг тодорхойлох албан тушаалд ажиллаж байгаа юм. Түүний хэрэг ийнхүү удааширч буй нь улс төрийн нөхцөл байдалтай холбоотой байж болзошгүй гэсэн хардлага ч олон нийтийн дунд үүсээд байна.
Тэгвэл энэ удаагийн шүүх хурал үнэхээр явагдаж, хэргийг шийдвэрлэх үү, эсвэл дахин хойшлох уу? Төв аймгийн шүүхээс олон нийт хариу хүлээж байна.
Ийм нөхцөлд аймгийн удирдлагууд, тухайлбал Төв аймгийн Засаг дарга бөгөөд Ардчилсан намын дарга Л.Төмөрчөдөр болон улс төрийн нөлөө бүхий хүмүүс шүүхийн ажиллагаанд нөлөөлж 1 хүний илүү давуу суудлаа хамгаалж байгаа юм биш биз гэсэн хардлага ч гарч байсан
Нөгөө талаас авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж буй албан тушаалтнуудын эрх мэдэл нь хэрэг шийдвэрлэх явцыг удаашруулах шалтгаан болдог тухай хуульчид хэлдэг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
"Эрдэнэс тавантолгой" ХК 2026 оны нэгдүгээр улиралд 9.5 сая тонн нүүрс борлуулж, 9.5 сая тонн нүүрс экспортоллоо
“Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна